Үйлчилгээний нөхцөл

  • 1Вэб сайт, түүний үйл ажиллагаа

    • www.worldmarket.mn веб сайт нь зөвхөн интернэтээр худалдаа явуулах зорилготой байнгын үйл ажиллагаатай веб сайт байна.
    • www.worldmarket.mn худалдааны тэмдэгт нь Юу И Ди ХХК-ийн өмч байх бөгөөд энэхүү веб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
    • Веб сайтын хөтлөлт, түүний аюулгүй байдал, веб сайтын худалдан авагчдын мэдээллийн нууцлалыг компани бүрэн хариуцна.
    • Энэхүү журмын бүх нөхцлийг веб сайтанд тусгасан байна.
    • Веб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байна.
    • Компанийн интернэт худалдааны мэргэжилтэн нь өдөр бүр 10.00-20.00 цаг хүртэл ажиллана.
    • Компани веб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулал болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн үнэн зөвийг бүрэн хариуцна.
    • Худалдан авагч веб сайтын талаар санал гомдол, шинэ бараа захиалж авах хүсэлт, шинэ санал, шүүмжлэлийг веб сайтруу чөлөөтэй илгээх эрхтэй.
  • 2Веб сайтын гишүүнчлэл

    • Веб сайт нь гишүүнчлэлтэй байна. Веб сайтаар үйлчлүүлэх буюу худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч веб сайтын гишүүн байх ёстой.
    • Худалдан авагч нь веб сайтын гишүүнээр бүртгүүлэхийн тулд имэйл хаяг, нууц үгийг оруулна.
    • Худалдан авагчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд худалдан авагч бүрэн хариуцлага хүлээнэ.
    • Нэг худалдан авагч нэг л имэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан имэйл хаяг дахин өөр гишүүнчлэлд ашиглагдахгүй.
    • Шинээр бүртгүүлж веб сайтын гишүүн болмогц тухайн гишүүнд данс үүснэ. Дансанд худалдан авалтын түүх, өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг зэрэг багтах бөгөөд банкны төлбөрийн картын ямар ч мэдээлэл хадгалагдахгүй.
    • Худалдан авагч нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
    • Худалдан авагч худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ веб сайтын журмын хязгаарлалд заагдсан хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
    • Хэрэв худалдан авагч буруу эсвэл худал мэдээлэл оруулах, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэг үйлдэл гаргавал тухайн гишүүний дансыг хаана.
  • 3Үнэ, төлбөр тооцоо

    • Веб сайтад байрласан барааны үнэ нь банкны төлбөрийн картын хураамж, нөат нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.
    • Веб сайтад байрласан барааны үнэ нь компанийн салбар дэлгүүрүүдийн үнээс 5% хямд байна.
    • Худалдан авагч төлбөрөө зөвхөн төлбөрийн картаар төлнө.
  • 4Хүргэлт

    • Худалдан авсан барааг төлбөр хийгдсэнээс хойш Улаанбаатар хот дотор нэг цагийн дотор компанийн бараа хүргэгч нар хүргэнэ.
    • Интернэт дэлгүүрийн бараа хүргэлт нь барааны үнийн дүн нь 100,000 төгрөгөөс их байвал хот дотор үнэ төлбөргүй байна. Харин худалдан авсан барааны үнийн дүн нь 100,000 төгрөгөөс бага байвал 10,000 төгрөгийн төлбөртэй байна.
    • Хотоос гадагш хүргэлтийн төлбөр нь хот доторх хүргэлтийн төлбөр, хотын хязгаараас хаяг хүртэлх км тутамд 1000 төгрөгөөр тооцсон дүнгүүдийн нийлбэр байна.
  • 5Барааг хүлээлгэж өгөх

    • Бараа хүргэгч барааг худалдан авагчид хүлээлгэн өгөхөөс өмнө бичиг баримтыг нь шалгана.
    • Худалдан авсан барааг бараа хүргэгч нь бүрэн бүтэн байдал, иж бүрдлийг нь сайтар шалгаж зарлагын падаан худалдан авагчид хүлээлгэн өгнө.
    • Бараа хүргэгч нь зарлагын падаан дээр худалдан авагчаар гарын үсэг зуруулан нэг хувийг нь авна.
    • Нөат-ын баримтыг худалдан авагч бараа хүлээж авсны дараа худалдан авагчийн имэйл хаягруу илгээнэ.
  • 6Бараа буцаах нөхцөл

    • Бараа буруу хүргэгдсэн тохиолдолд буцаах барааны оронд ижил төрлийн бараанаас сонгож дахин худалдан авалт хийнэ. Энэ тохиолдолд худалдан авагч хүргэлтийн мөнгийг нэмж төлөхгүй.
    • Тээвэрлэлтийн явцад бараа гэмтсэн тохиолдолд шинэ ижил бараагаар сольж өгөх бөгөөд хүргэлтийн мөнгийг нэмж авахгүй.
  • 7Хямдрал

    • Веб сайт нь World Market-ийн салбар дэлгүүрүүдэд хямдралтай худалдаа явуулж байгаа үед интернэт дэлгүүр мөн адил хямдралтай байна.
  • 8Холбоо барих

    • Интернэт дэлгүүр нь худалдан авагч гишүүдтэйгээ байнгын холбоо тогтоож, заавар зөвлөмж үйлчилгээг цаг алдалгүй хүлээн авч шийдвэрлэж байна.
    • Дараах мэдээллийн сувгаар худан авагч гишүүдтэй холбогдож харилцана:
    • Суурин утсаар холбогдох – 70128388
    • Веб сайтын чатаар
    • Facebook хуудсаар
  • 9Цагийн хуваарь

    • Веб сайт нь 24 цагийн ажиллагаатай байна.
    • Интернэт худалдааны мэргэжилтний ажиллах цаг: өдөр бүр 10.00-20.00
    • Бараа хүргэлт: өдөр бүр 10.00-20.00